10 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газар, түүний чиг үүрэг
10.1.Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.Тагнуулын ерөнхий газрыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэж, дүрмийг нь Засгийн газар батална.
10.3.Тагнуулын ерөнхий газрын харьяа тагнуулын салбар, нэгжийг Засгийн газрын шийдвэрээр нутаг дэвсгэрийн болон чиг үүргийн зарчмаар байгуулна.
10.4.Тагнуулын ерөнхий газар нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, эдийн засгийн тагнуул, хилийн тагнуул, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн байцаах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах болон захиргаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.5.Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээгээр хангах чиг үүргийг Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар хэрэгжүүлэх бөгөөд тус газрын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай хамтран батална. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.6.Хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаарх тагнуулын мэдээгээр хангах чиг үүргийг Тагнуулын ерөнхий газрын хилийн тагнуулын газар хэрэгжүүлэх бөгөөд тус газрын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга, хил хамгаалах байгууллагын даргатай хамтран батална.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.7.Тагнуулын ерөнхий газрын харьяанд сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, тусгай архив, аж ахуй, хангалт үйлчилгээний байгууллага, харуул хамгаалалтын болон тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгж, тусгай сургалтын болон спорт-нөхөн сэргээх төв байгуулж болно.
/Энэ хэсэгт болон дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.8.Тагнуулын ерөнхий газар бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга батална.
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.9.Тагнуулын ерөнхий газар тогтоосон журмаар үйдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.10.Тагнуулын ерөнхий газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.10.1.гадаад тагнуулын ажиллагаа явуулах;
/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.10.2.сөрөх тагнуулын ажиллагаа явуулах;
/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.10.3.хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх;
/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.10.4.эдийн засгийн тагнуулын ажиллагаа явуулах;
/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.10.5.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах;
/Энэ заалтын дугаарт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.10.6.хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын дугаарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.10.7.терроризмтой тэмцэх;
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын дугаарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.10.8. хуульд заасан бусад чиг үүрэг.
/Энэ заалтын дугаарт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./