132 дугаар зүйл. Цэргийн тагнуулын байгууллага /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

132 дугаар зүйл. Цэргийн тагнуулын байгууллага /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

132.1.Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

132.2.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

132.3.Цэргийн тагнуулын байгууллагын даргыг Тагнуулын ерөнхий газрын даргад танилцуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга томилно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

132.4.Цэргийн тагнуулын байгууллагын дүрэм, ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

132.5.Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.