8 дугаар зүйл. Тагнуулын байгууллагад туслалцаа үзүүлэх
8.1.Тагнуулын байгууллага, түүний ажилтнаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Ийнхүү туслалцаа үзүүлснээс гарсан зардал, учирсан эд хөрөнгийн хохирлыг тагнуулын байгууллага хариуцаж нөхөн төлнө.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./