7 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын төсөв

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын төсөв

7.1.Тагнуулын байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Тагнуулын байгууллагын төсөв нь үүрэг, зорилтоо бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2.Тагнуулын байгууллагын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж санал болгосноор Улсын Их Хурал тусгай зүйл болгон батална.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Тагнуулын байгууллагын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.4.Хилийн тагнуулын газрын үйл ажиллагааны зардлыг тагнуулын байгууллагын төсөвт тусгаж санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.