3 дугаар зүйл. Албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлэх

ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлэх

3.1.Энэ хуулийн 2.1-д заасан хуулийн дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих иргэн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор харьяалах татварын алба, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн бол дор дурдсан хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө:

3.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1;

3.1.2.Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42.1.1;

3.1.3.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйл;

3.1.4.Эрүүгийн хуулийн 167 дугаар зүйл;

3.1.5.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.2.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн ийнхүү бүртгүүлэхээс өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн ногдуулахгүй./

/Энэ хэсэгт Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “... нийгмийн даатгалын шимтгэл...” гэснийг хүчингүй болсонд тооцсон/

3.3.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу албан татвар төлөгчөөр бүртгүүлэхэд Татварын ерөнхий хууль, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль болон тухайн төрлийн татварын хуульд заасан журмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.