4 дугаар зүйл. Эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялыг өршөөн хэлтрүүлэх
4.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хуульд заасан өршөөлийг дор дурдсан журмаар үзүүлнэ:
4.1.1.шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн ял шийтгүүлсэн бол оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан тухайн ялтанг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас бүрмөсөн өршөөх;
4.1.2.энэ хуулийн З дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх ажиллагаанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох;
4.1.3.энэ хуулийн З дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд шинээр илэрвэл тухайн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах;
4.1.4.энэ хуулийн З дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх.