5 дугаар зүйл. Эрүүгийн хууль тогтоомжид заасан зарим хугацааг хэрэгсэхгүй болгох
5.1.Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:
5.1.1.энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж суллагдсан этгээдийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа (Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг);
5.1.2.хорих ял нь тэнсэгдсэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа;
5.1.3.хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа.