11 дугаар зүйл. Технологи дамжуулах үйл ажиллагаанд оролцогчийн эрх
11.1.Технологи дамжуулах үйл ажиллагаанд оролцогч дараахь эрх эдэлнэ:
11.1.1.хууль тогтоомжоор хориглосноос бусад технологи дамжуулах үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх;
11.1.2.технологи дамжуулахтай холбогдсон мэдээлэл авах;
11.1.3.технологи дамжуулах үйл ажиллагааны хүрээнд зуучлах, бусдаар зуучлуулах;
11.1.4.дотоод, гадаадын болон олон улсын байгууллага, иргэнтэй хамтран ажиллах, туршлага солилцох, уулзалт, семинар, хурал зохион байгуулах.