12 дугаар зүйл. Технологи дамжуулах гэрээ

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Технологи дамжуулах гэрээ

12.1.Технологи дамжуулах үйл ажиллагааг лицензийн гэрээгээр хэрэгжүүлнэ.

12.2.Технологи дамжуулах гэрээнд дараахь асуудлыг тусгана:

12.2.1.үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаатай холбогдсон ноу-хау болон нийлүүлэх бараа материал, түүхий эд, үйлчилгээний хүрээ, хэмжээ;

12.2.2.па­­тент, барааны тэмдгийг ашиглах нөхцөл;

12.2.3.технологийг ашиглах, боловсронгуй болгох, түүн­тэй холбогдон үүсэх давуу эрхийн тухай асуудал;

12.2.4.мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сур­гах нөхцөл, энэ талаар харилцан хүлээх үүрэг;

12.2.5.технологи нийлүүлэх, тоног төхөөрөмж суури­луулах, хүлээлгэн өгөх, үйлчилгээ хийх нөхцөл;

12.2.6.технологи, тоног төхөөрөмж, тэдгээрийн үйлчилгээний баталгаат хугацааг нотолсон худалдагч талын батламж;

12.2.7.дамжуулж байгаа технологитой холбогдсон болон түүнийг боловс­ронгуй болго­сон тухай мэдээллээр хангах асуудал;

12.2.8.гэрээнд заасан үүргийг биелүүлэх талаар та­луу­дын хүлээх хариуц­лага, учирсан хохирлыг нөхөн төлөх асуудал;

12.2.9.технологийн нууцыг хадгалах болзол, нөхцөл;

12.2.10.маргааныг шийдвэрлэх журам;

12.2.11.технологи худалдан авах үнэ, лицензийн төлбөр, төлөх нөхцөл, хэлбэр;

12.2.12.дамжуулсан технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуу­лах болон үйлчилгээ явуулах газар нутаг;

12.2.13.гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа.

12.2.14.бусад.

12.3.Технологийн нууцыг чандлан хадгалах үүргийг талууд харилцан хүлээж, учирсан хохирлыг хэрхэхийг гэрээнд тодорхой заана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.