13 дугаар зүйл. Технологи дамжуулах гэрээнд хязгаарлалт тавихыг хориглох

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Технологи дамжуулах гэрээнд хязгаарлалт тавихыг хориглох

13.1.Талууд технологи дамжуулах гэрээ байгуулахдаа дараахь харилцааны талаар хязгаарлалт харилцан тавихыг хориглоно:

13.1.1.технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдэд экспортлох;

13.1.2.бүтээгдэхүүний тоо хэмжээг тогтоох, үйлдвэрлэлийн технологийг өөрчлөх;

13.1.3.гуравдагч орноос өрсөлдөх чадвартай тэргүүний технологи авах;

13.1.4.технологи дамжуулагч тал үүргээ биелүүлэх боломж­гүй болсон нь батлагдсан нөхцөлд бусад байгууллагаас материал, түүхий эд, тоног төхөө­рөмж, хагас боловс­руулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах;

13.1.5.гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээний хугацаа дууссаны дараа технологийг чөлөөтэй ашиглах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.