14 дугаар зүйл. Технологи дамжуулах гэрээг бүртгүүлэх

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Технологи дамжуулах гэрээг бүртгүүлэх

14.1.Технологи дамжуулах гэрээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллагад бүртгүүлнэ.

14.2.Оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллага нь олон улсын буюу Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй технологийг гадаад орноос оруулах, шинээр хэрэглэх тухай гэрээг бүртгэхдээ дараахь үнэлгээ, дүгнэлтийн аль нэгийг үндэс болгоно:

14.2.1.хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;

14.2.2.мал эмнэлэг, үржил, ургамал, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи дамжуулж байгаа тохиолдолд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;

14.2.3.энэ зүйлийн 14.2.1, 14.2.2-т зааснаас бусад тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ.

14.3.Оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллага нь 14.2-т заасан дүгнэлтийг үндэслэн гэрээг бүртгэхгүй байж болно.

14.4.Технологи дамжуулах гэрээг бүртгээгүй тохиолдолд технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн технологийг ашиглахыг хориглох талаар шийдвэр гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.