15 дугаар зүйл. Лицензийн төлбөр

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Лицензийн төлбөр

15.1.Технологи ашиглахаар авч буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн технологи эзэмшигчид төлөх төлбөрийг лицензийн төлбөр гэнэ.

15.2.Лицензийн төлбөр нь нэг удаагийн, эсхүл тухайн технологи ашигласнаас олох ашгийн тодорхой хувь хэмжээгээр тогтоосон байнгын шимтгэл, эсхүл эдгээрийг хосолсон хэлбэртэй байж болно.

15.3.Технологи дамжуулах үйл ажиллагаанд оролцогч талууд лицензийн төлбөрийн хэмжээ, хэлбэр, хугацааг гэрээгээр харилцан тохиролцоно.

Бусад зүйл

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.