10 дугаар зүйл. Орчны бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт
10.1.Орчны бүсэд явуулж байгаа үйл ажиллагаа, орчны бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд орон нутгийн өөрөө удирдах болон төрийн холбогдох байгууллага хяналт тавина.
10.2.Зөвлөл нь орчны бүсэд хяналт хэрэгжүүлэхэд тухайн орон нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагад туслалцаа үзүүлнэ.
10.З.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орчны бүсийн хамгаалалт, байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх гомдлоо холбогдох хуульд заасан журмын дагуу шүүх, улсын байцаагч буюу зохих шатны Засаг даргад гаргана.
10.4.Улсын байцаагч, Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.