9 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
9.1.Орчны бүсэд үйлдвэрийн зориулалтаар мод бэлтгэх, ан агнах, анчдын отог байгуулах, ашигт малтмал эрж хайх, олборлох, уул уурхайн үйлдвэрлэл явуулах, усан сан байгуулах, далан, хаалт барих зэрэг үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.
9.2.Нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд хамгаалалтын захиргааны санал, дүгнэлтийг тусгана.