5 дугаар зүйл. Орчны бүсийн хилийн заагийг тогтоох
5.1.Орчны бүсийг тогтоохоос өмнө тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ сум, дүүргийн Засаг даргатай хамтран тухайн асуудлаар нутгийн иргэдэд мэдээлэл өгөх, орчны бүс тогтоох зорилго, энэ талаар гарсан санал, орчны бүсийн тухай хууль тогтоомж, иргэдийн оролцооны тухай тайлбарлан танилцуулсан байвал зохино.
5.2.Хамгаалалтын захиргаа тухайн сум, дүүргийн Засаг даргатай хамтран орчны бүсэд хамруулах газар нутгийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан шалгуурын дагуу судална.
5.3.Судалгааны бүх мэдээллийг 1:500000-аас багагүй масштабтай газрын зурагт буулгаж түүндээ газар, ус, ан амьтан, ой, ургамлын нөөцийг тусгана.
5.4.Хамгаалалтын захиргаа энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан Зөвлөлтэй хамтран орчны бүсийн зааг тогтоох саналыг боловсруулж, сум, дүүргийн Засаг даргад уламжилна.
5.5.Сум, дүүргийн Засаг дарга саналыг хянан үзэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ батлуулна.
5.6.Энэ хуулийн З.1-д заасан орчны бүсийн хилийн заагийг тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тухайн газрыг тусгай хамгаалалтад авснаас хойш нэг жилийн дотор тогтооно.