6 дугаар зүйл. Орчны бүсийн зөвлөл
6.1.Орчны бүсийн хөгжлийг зохицуулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн оролцоог өргөжүүлэх зорилго бүхий орон тооны бус орчны бүсийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана.
6.2.Зөвлөл нь сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд дараахь бүрэлдэхүүнтэй байна:
6.2.1.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёроос доошгүй төлөөлөгч; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.2.нутгийн иргэдээс гурваас доошгүй төлөөлөгч;
6.2.3.хамгаалалтын захиргаанаас хоёр төлөөлөгч.
6.З.Зөвлөлд байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөгч ажиллаж болно.
6.4.Зөвлөл дараахь эрх, үүрэгтэй:
6.4.1.тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих;
6.4.2.орчны бүсэд газар, байгалийн бусад баялаг ашиглахтай холбогдсон асуудлаар санал, зөвлөмж, төсөл, орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах;
6.4.3.орчны бүсэд байгаль орчны тухай хууль тогтоомж, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Засаг даргад туслах, зөвлөх, санал тавих;
6.4.4.орчны бүсийн санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;
6.4.5.тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн тухай хууль тогтоомжийг сурталчилах, зохих мэдээллийг олон нийтэд түгээх.