21 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.“тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө” гэж тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд болон ойрын хугацааны төлөвлөгөө бүхий баримт бичгийг; /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.“тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэл” гэж дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын байгалийн хэв шинжийг төлөөлөх онцлог, ховор, нэн ховор амьтан, ургамал, түүх, соёлын дурсгалт зүйлийн байршлыг харгалзан тогтоосон өөр өөр хамгаалалтын дэглэм бүхий газар нутгийн хуваарийг. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.