26 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж энэ асуудлаар Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах;

3/ тусгай хамгаалалттай газар нутгийг гамшиг болон аюулаас сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг арилгахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авах;

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/ тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийг хөгжүүлэх, экологийн аюулгүй байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

5/ энэ хуульд заасан хамгаалалтын дэглэмийн хүрээнд тухайн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг батлах;

6/ байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.