29 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2/өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг судалгаанд үндэслэн боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, хэлэлцүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3/ байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг эрхлэх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4/байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг эрхлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5/орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг гэрээгээр хариуцах байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./