362 дугаар зүйл. Сонгон шалгаруулах үйл ажиллагааны дараалал /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Сонгон шалгаруулалтыг дараах дарааллын дагуу явуулна: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1/төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2/төслийг хүлээн авах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
3/сонгон шалгаруулалтад оролцогч этгээдийн талаар энэ хуулийн 35 дугаар зүйлийн 2-т заасан саналыг авах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4/төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5/шалгарсан этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1/төсөл сонгон шалгаруулалтын зар /цаашид “зар” гэх/-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2/Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ. /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
3/сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх зард төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар, төслийг ирүүлэх сүүлийн хугацаа, газар ашиглалтын зориулалт, газрын талбайн хэмжээ, газар ашиглуулах хугацаа, газрын байршил, хилийн заагийг харуулсан зургийг тусгана; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/тухайн газрын онцлог, шинж чанараас шалтгаалан нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл сонгон шалгаруулалтын зард тусгана. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Төслийг хүлээн авах: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1/оролцогч битүүмжилсэн төслөө тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өөрийн биеэр, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн хүргүүлэх, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүргүүлэх боломжгүй тохиолдолд зард заасан хугацаанд шуудангаар хүргүүлж болно; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2/тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төслийг зард заасан хугацаанд хүлээн авч бүртгэнэ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
3/төслийг ирүүлсэн дарааллын дагуу он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэн бүртгэж, тусгай тэмдэглэл үйлдэн архивын нэгж үүсгэн хадгална; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4/зард заасан хугацаа дууссаны дараа ирүүлсэн төсөлд хоцорсон тухай тусгай тэмдэглэл үйлдэн, хүлээн авахаас татгалзаж буцаана; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5/төсөл сонгон шалгаруулалтад оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг урьдчилан төлнө; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
6/төслийг тусгай программ хангамж бүхий цахим хуудсаар хүлээн авч болно. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Сонгон шалгаруулалтад оролцогчийн төслийг дараах шалгуур үзүүлэлт нэг бүрээр үнэлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1/газар ашиглалтын зориулалт нь энэ хууль болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцсэн эсэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2/тухайн хэрэгжүүлэх төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
3/төсөл хэрэгжүүлэгч ашиглахаар хүсэлт гаргасан газарт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний төлөвлөлт, түүнд зарцуулах зардлын тооцоолол. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./