361 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалт /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

361 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалт /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг ашиглах хүсэлтийг хоёр ба түүнээс дээш хүн, хуулийн этгээд ирүүлсэн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдийн ирүүлсэн төслийг харьцуулан үнэлж, газар ашиглах зөвшөөрөл олгож болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүн, хуулийн этгээдийн тухайн тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх төслийг үнэлсний үндсэн дээр хамгийн сайн үнэлэгдсэн төсөл ирүүлсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Сонгон шалгаруулалтад оролцогчид болон ирүүлэх төсөлд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлсон журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалт явуулах тохиолдолд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэхгүй байж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.