291 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
Сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
1/харьяалах нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутагт гамшгийг таслан зогсоох, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
2/байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед дархан цаазат, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газар, тэдгээрийн орчны бүсэд хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх ажлыг гэрээний үндсэн дээр харьяалах хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
3/байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг эрхлэх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./