61 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Тусгай хамгаалалттай газар нутаг нь тусгай хамгаалалттай газрын менежментийн зорилго, зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүжилт, үр дүнгийн шалгуурыг тодорхойлсон менежментийн төлөвлөгөөтэй байна. Менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатайгаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж болох газар нутгийн хэсгийг тодорхойлж, төлөвлөсөн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны саналыг авсны үндсэн дээр батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Энэ зүйлийн 2-т заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлагдсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр ашиг, үр нөлөөг үнэлэх журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг журмын дагуу менежментийн төлөвлөгөөг хоёр жил тутамд үнэлж, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг менежментийн төлөвлөгөөтэй байж болох бөгөөд төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Дархан цаазат газар, түүний хамгаалалтын дэглэм

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.