40 дугаар зүйл. Газар ашиглах зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох, газрыг чөлөөлөх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Газар ашиглах зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох, газрыг чөлөөлөх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;

/Энэ заалтад 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.

3/тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

2. Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

1/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

2/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.