41 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах байгууллага, түүний үүрэг

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах байгууллага, түүний үүрэг

1. Тусгай хамгаалалттай газар нутагт Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасан зөвшөөрөл авсан байгууллага, гадаадын болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллага судалгаа, шинжилгээний ажлыг гэрээний үндсэн дээр явуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээ явуулах байгууллагын үүрэг:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын горимыг сахин биелүүлэх;

2/ судалгаа, шинжилгээний ажил явуулахдаа зохих зөвшөөрөл авах, хураамж төлөх;

3/ судалгаа, шинжилгээний ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар гүйцэтгэх;

4/ судалгаа, шинжилгээний ажлын талаар хамгаалалтын захиргаа болон төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

5/ судалгаа, шинжилгээний ажлын явцад байгаль орчинд хохирол учруулсан бол түүнийг нөхөн сэргээх арга хэмжээ авч тухайн газар нутгийг хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх.

Бусад зүйл

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.