5 дугаар зүйл. Улсын хилийн болон хил орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах
1.Улсын хил орчмын тодорхой нутаг дэвсгэрийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд хамруулж болно.
2.Улсын хил орчмын газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхдээ Улсын хил хамгаалах байгууллагатай урьдчилан зөвшилцсөн байна.
3. Улсын хил хамгаалах байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу улсын хилийн болон хил орчмын дэглэмд нийцүүлэн улсын хил дээрх болон улсын хил орчмын тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх журмыг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалуулах зорилгоор хилийн төлөөлөгч, орлогч, туслагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олгож болно. Хилийн төлөөлөгч, орлогч, туслагч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг зөвхөн хилийн бүсэд хэрэгжүүлнэ.