6 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг санхүүжүүлэх

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг санхүүжүүлэх

1.Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1/ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2/ аялал, жуулчлалын болон бусад ажил, үйлчилгээний орлого;

3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж;

4/ тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого.

5/Засгийн газрын тусгай санд төвлөрүүлсэн тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн нөөц ашиглах, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж болон тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил, үйлчилгээний нэг удаагийн төлбөрийн орлого; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

6/тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц ашигласны төлбөр; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7/тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээр ашигласны төлбөр; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9/тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.