10 дугаар зүйл. Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх

1. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж,хэрэгжүүлнэ.

2. Монголбанк дараагийн жилд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 1О дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барих бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгасан байна:

1/ тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт;

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний бодлогын зорилт, мөнгөний бодлогод нөлөөлж болох төгрөгийн ханшийн өөрчлөгдөх хандлага, санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаархи төсөөлөл.

/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.