9 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгттэй холбогдсон Монголбанкны үйл ажиллагаа
1. Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна.
2. Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах,түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.
3. Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.