12 дугаар зүйл. Банкны заавал байлгах нөөц
1. Монголбанк иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах данс, хадгаламжийн үлдэгдэл болон Монголбанкнаас тогтоосон банкны бусад пассивын дүнгийн тодорхой хувийг бэлэн нөөцийн байдлаар заавал байлгахыг банкнаас шаардана.
/Энэ хэсэгт 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Монголбанк банкны заавал байлгах нөөцийн хувь, хэмжээг гучин хувиас дээшгүй байхаар тогтоох бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа, төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно.
/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З. Банкны бэлэн нөөц нь тухайн банкны кассад байгаа бэлэн мөнгө ба Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлийн хэлбэрээр байж болно.
4. Монголбанк банкны заавал байлгах нөөцийг хангасан хэсэгт ногдох бэлэн нөөцөд хүү төлж болно.
5. Монголбанк заавал байлгах нөөцийг дутагдуулсан банкинд торгууль ногдуулна. Торгуулийн дээд хязгаар нь тухайн үед Монголбанкнаас банкинд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүү дээр таван нэгж хувийг нэмсэнээс илүүгүй байна.
6.Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журмыг Монголбанк тогтооно.
/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./