13 дугаар зүйл. Банкинд зээл олгох, санхүүгийн хэрэгсэл ашиглах
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Монголбанк мөнгөний зах дахь мөнгөн хөрөнгийн нөөцийн илүүдэл, дутагдлыг зохицуулах зорилгоор банкинд зээл олгож, санхүүгийн хэрэгсэл ашиглаж болно.
2.Банкинд олгох зээлийн нөхцөл, санхүүгийн хэрэгсэл ашиглах журмыг Монголбанк тогтооно.