17 дугаар зүйл. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх

Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ дараахь үйл ажиллагааг явуулж болно:

1/зохих нөхцөлийг тусгасан гэрээний дагуу төрийн сангийн нэгдсэн дансыг Сангийн сайдын хүсэлтээр өөр дээрээ байршуулж, Засгийн газрын төлбөр, түүнтэй холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэх;

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/ Засгийн газраас гаргасан үнэт цаасыг Засгийн газрын хүсэлтээр бусад этгээдэд зуучлан борлуулах ба төрийн мөнгөний бодлогын зорилт, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал түүнийг худалдан авах, худалдах;

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/ Засгийн газрын болон түүнээс баталгаа гаргасан хуулийн этгээдийн гадаадаас авсан зээлийн төлбөрийн хуваарийг баримтлан төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдлийн хэмжээнд багтаан төлбөр тооцоо гүйцэтгэх;

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/ хууль тогтоомжид нийцсэн зуучлалын бусад үйл ажиллагаа эрхлэх.

5/Өрийн удирдлагын тухай хуулийн 11.1-д заасан үйл ажиллагаа.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.