22 дугаар зүйл. Гадаад валютын зохицуулалт

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Гадаад валютын зохицуулалт

1. Монголбанк гадаад валютын зохицуулалтыг хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

2. Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж,хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.