251 дугаар зүйл. Монголбанкны хянагч

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

251 дугаар зүйл. Монголбанкны хянагч

1. Монголбанкнаас томилсон хянагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ томилогдсон хугацаандаа банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх болон удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, Монголбанкинд тайлагнах;

2/ банкны хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгөх;

3/ банк хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

4/ энэ хуульд заасан хянан шалгагчийн бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.