252 дугаар зүйл. Монголбанкны хянан шалгагч, хянагчийн хяналт
шалгалт хийхээс татгалзах үндэслэл
1.Монголбанкнаас томилсон хянан шалгагч, хянагч нь дараахь нөхцөлд хяналт шалгалт хийхээс татгалзана:
1/үндэсний төлбөрийн системийн тухайн оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, банканд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн /хамт амьдардаггүй эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, хүргэн, бэр/ нь удирдах болон эрх бүхий албан тушаал /хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, захирал, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч ба түүнтэй адилтгах албан тушаал/-д ажилладаг банкинд.
/Дээрх 252дугаар зүйлийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/