253 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг хэрэгжүүлэх
1.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.
2.Монголбанк нь зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа гомдлыг хянан шалгах, мэдээллийг засч, үнэн зөв болгох үүргийг холбогдох этгээдэд өгнө.
3.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг жил бүр авч хянана.
/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
Монгол банкны удирдлага