272 дугаар зүйл. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана.
2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал орно.
3.Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.
4.Зөвлөлийн дүрмийг зөвлөлийн гишүүд хамтран батална.
5.Зөвлөл нь дараахь асуудлыг хэлэлцэнэ:
1/хууль тогтоомжийн хүрээнд харилцан солилцох мэдээ, мэдээлэл;
2/санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн, шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох;
3/хямралаас сэргийлэх, хямралыг даван туулах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, зохион байгуулалт;
4/банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудал, түүний нөхцөл;
5/хуульд заасан бусад.
6.Зөвлөлийн ажлын албаны үүргийг Монголбанк хэрэгжүүлнэ.