274 дугаар зүйл. Банкны хяналт шалгалтын хороо

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

274 дугаар зүйл. Банкны хяналт шалгалтын хороо

1.Банкны хяналт шалгалтын хороо нь банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараахь асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргана:

1/банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд заасны дагуу зохицуулах, банкинд авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, бусад шийдвэрийн төсөл;

2/банкинд хийсэн хяналт шалгалтын тайлан;

3/банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хуульд заасны дагуу банк, Хадгаламжийн даатгалын корпорацид зээл олгох санал.

2.Банкны хяналт шалгалтын хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.