31 дугаар зүйл. Монголбанкнаас Засгийн газартай харилцах
1. Монголбанкнаас Засгийн газартай харилцах үйл ажиллагаа нь энэ хуулийн 17, 18 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана.
2. Монголбанк Засгийн газраас хараат бус байна.
З. Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монголбанк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ.
4. Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанк болон банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд зөвлөх эрхтэй оролцож болно.
5. Монголбанк мөнгөний статистик мэдээлэл болон жилийн тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ.
6.Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Монголбанк энэ хуулийн 15, 18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Засгийн газарт шууд болон шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсхүл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./