30 дугаар зүйл. Монголбанк Улсын Их Хуралтай харилцах

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Монголбанк Улсын Их Хуралтай харилцах

1. Монголбанк төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаар Улсын Их Хуралд шаардлагатай тохиолдолд танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2. Төрийн мөнгөний бодлогод тодорхойлсон үзүүлэлт нь Монголбанкны үйл ажиллагаанаас үл шалтгаалан эдийн засагт бий болсон нөхцөл байдлаас хамааран хэрэгжээгүй тохиолдолд энэ талаар Улсын Их Хуралд танилцуулна.

3. Монголбанк санхүүгийн тайлангаа аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийн хамт жил бүр Улсын Их Хуралд танилцуулна.

/Энэ хэсэгт 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4. Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.Монголбанк өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.