29 дугаар зүйл. Монголбанкны албан тушаалтны үйл ажиллагаанд хориглох зүйл
1. Монголбанкны албан тушаалтан дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
1/ иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөх;
/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/ өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох;
3/ банк,иргэн, хуулийн этгээдийн дансны үлдэгдэл, түүний гүйлгээ,тэдгээрийн хоорондын гэрээ, хэлцэл, банкны үйл ажиллагааны талаархи албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, танилцуулах;
4/ хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.
2. Монголбанкны албан тушаалтан, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ч задруулж үл болно.
/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Монголбанкны Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн дотор банкны удирдах албан тушаалд ажиллахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
Монгол банкнаас бусадтай харилцах