33 дугаар зүйл. Монголбанкны гадаад харилцаа
1. Монголбанк төрийн мөнгөний бодлого, банкны үйл ажиллагааны талаар олон улсын банк, гадаадын банк, санхүү, зээлийн байгууллагатай Монгол Улсын ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харилцаж ажиллана.
2. Монголбанк өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газар хоорондын хуралдаан, зөвлөлгөөнд Монгол Улсыг төлөөлөн оролцож болно.
З. Монголбанк зохих гэрээний дагуу гадаад улсын Засгийн газар, төв банк, Монгол Улс гишүүнээр нь элссэн олон улсын байгууллагад банкны үйлчилгээ үзүүлж болно.
4. Монголбанк олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж болно.
5. Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ Монгол Улс гишүүнээр нь элссэн олон улсын байгууллагатай хийх гүйлгээг энэ хуулийн 17 дугаар зүйлийн З-т заасны дагуу гүйцэтгэнэ.