34 дугаар зүйл. Монголбанкны мэдээлэл

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Монголбанкны мэдээлэл

1. Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслүүдэд гарсан өөрчлөлтийг тухай бүр нь, мөнгө, зээл, санхүүгийн зах зээлийн байдлыг улирал тутам нийтэд мэдээлж байна.

2. Монголбанк мөнгөний статистик мэдээллийг сар тутам гаргана.

3. Монголбанк энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан мэдээллийг гаргахад шаардагдах мэдээ, тайлан, үзүүлэлтийг банк, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах эрхтэй.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Монголбанк хууль тогтоомжийн дагуу статистикийн мэдээлэл,тайланг хэвлэлд нийтлүүлж болно.

5.Хуульд өөрөөр заагаагүй бол Монголбанк Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлцлийн талаархи мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.Монголбанкны Ерөнхийлөгчийн нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан эрх зүйн акт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн цалингийн хэмжээ нийтэд ил тод байна.

/Энэ хэсгийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

Монгол банкны өөрийн хөрөнгө, орлогын хуваарилалт

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.