35 дугаар зүйл. Өөрийн хөрөнгө

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Өөрийн хөрөнгө

1. Монголбанк үйл ажиллагаагаа явуулахад хүлээх үүргийн баталгаа болгох зорилгоор өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгө нь дүрмийн сан,ерөнхий нөөцийн сан,дахин үнэлгээний сан, бусад сан, цэвэр орлогоос бүрдэнэ.

2. Монголбанкы тайлан, тэнцлээр түүний активын бодит дүн нь пассив болон өөрийн хөрөнгийн нийлбэр дүнгээс багассан тохиолдолд тухайн тайлан, тэнцлийг албан ёсоор гаргаснаас хойш хоёр сарын дотор Засгийн газар уг зөрүүгийн хэмжээгээр зах зээлийн хүүтэй өрийн бичиг гаргаж, Монголбанкинд байршуулах замаар Монголбанкны өөрийн хөрөнгийн дутууг нөхөх арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.