37 дугаар зүйл. Монголбанкны цэвэр орлогыг тодорхойлох
1. Монголбанкны санхүүгийн жилийн цэвэр орлогыг тодорхойлохдоо дараахь зарчмыг баримтална:
1/ нийт орлого,зарлагыг зохих журмын дагуу хуримтлуулж тооцсон байх;
2/ чанаргүй зээл болон активын хорогдол, нийгмийн хөгжлийн арга хэмжээнд зориулан нөөцийн санг зохих журмын дагуу урьдчилан байгуулсан байх;
3/ зохих аргачлалын дагуу актив,пассивыг дахин үнэлсэн байх.
4/гадаад валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрийн ханшийн зөрүүнээс үүссэн цэвэр ашгийг холбогдох санд хуваарилах;
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
5/тухайн санхүүгийн жилд гадаад валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрийн ханшийн зөрүүнээс үүссэн цэвэр алдагдлыг дахин үнэлгээний сан болон ерөнхий нөөцийн сангаас хааж, хүрэлцэхгүй тохиолдолд зөрүүг хуримтлагдсан алдагдлын дансанд үлдээх.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан орлого,зарлагыг хуримтлуулан тооцох, нөөцийн сан байгуулах,актив, пассивыг дахин үнэлэх журам, аргачлалыг Монголбанк тогтооно.
З. Актив, пассивыг дахин үнэлэх журмыг Монголбанк тогтоохдоо дараахь зарчмыг баримтална:
1/ гадаад валютын улсын нөөцөд тооцогдох актив болон үнэт металл, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээгээр гарсан цэвэр зөрүүг дахин үнэлгээний холбогдох сангаар хаах;
2/ тухайн санхүүгийн жилд дахин үнэлгээгээр гарсан цэвэр алдагдлыг дахин үнэлгээний сан болон ерөнхий нөөцийн сангаар хааж хүрэлцэхгүй тохиолдолд зөрүүд нь тухайн санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор Засгийн газраас зах зээлийн хүүтэй өрийн бичиг гаргаж, Монголбанкинд байршуулах.
/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.Актив, пассивыг дахин үнэлэхэд гарсан үнэлгээний цэвэр зөрүүг Монголбанкны цэвэр орлогын тооцоонд хамааруулахгүй.
/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/