38 дугаар зүйл. Монголбанкны цэвэр орлогыг хуваарилах

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Монголбанкны цэвэр орлогыг хуваарилах

1. Монголбанкны цэвэр орлогыг дор дурдсан дарааллаар хуваарилна:

1/ дөчөөс доошгүй хувийг ерөнхий нөөцийн санд шимтгэх;

2/ энэ хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу байршуулсан Засгийн газрын өрийн бичгийг буцааж төлбөр хийх;

/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3/ энэ хэсгийн 1-д заасан гүйлгээг хийсний дараа үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх.

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.