8 дугаар зүйл. Шашны сургалт
1.Шашны боловсролыг шашны сургууль, гэрийн сургалтаар олгоно.
2.Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтад үл хамаарна.
3.Шашны сургуульд суралцагчдад иргэний суурь боловсрол олгохыг тухайн сургууль хариуцна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газраас баталсан журмын дагуу үүнд шаардагдах зардлын тодорхой хэсгийг гаргаж, багшлах боловсон хүчнээр хангаж хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./