19 дугаар зүйл. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.2.Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ олгоно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.3.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно:
19.3.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;
19.3.2.эм, уламжлалт эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.3.4.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.3.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.3.6.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.3.7.ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.3.8.ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.4.Хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийг гурван жилийн хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.5.Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага нь энэ хуулийн 19.4-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас хэрэгцээний тодорхойлолт авна:
19.5.1.эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа шинээр эрхлэх;
19.5.2.өндөр өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, өндөр өртгөөр засварлах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.5.3.эрүүл мэндийн байгууллагын одоогийн хүчин чадлыг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх;
19.5.4.эрүүл мэндийн байгууллагын зориулалтын барилга байгууламж барих, өргөтгөх, зориулалтаар өөрчлөн засварлах.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.6.Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага нь хэрэгцээний үнэлгээ хийлгэх тухай хүсэлтээ мэргэжлийн үйл ажиллагааны төслийн хамт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүргүүлэх бөгөөд төсөлд тухайн байгууллагын болон тусламж, үйлчилгээний төрөл, төлөвлөсөн байршил, барилга байгууламжийн талбайн төлөвлөлт, хүний нөөцийн бүрэлдэхүүн, техник, технологийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тусгасан байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.7.Хэрэгцээний үнэлгээг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулсан мэргэжлийн нийгэмлэг, холбоо гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.8.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор энэ хуулийн 19.7-д заасан байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэгцээний тодорхойлолтыг олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.9.Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага хэрэгцээний тодорхойлолтыг үндэслэн барилгын зураг төсвийг боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.10.Тусгай зөвшөөрөл авахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.10.1.үүсгэн байгуулагчийн шийдвэр;
19.10.2.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.10.3.энэ хуулийн 19.6-д заасан мэргэжлийн үйл ажиллагааны төсөл;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.10.4.эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.10.5.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.10.6.эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.11.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 19.10-т заасан хүсэлт гаргагчийн баримт бичгийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх орон тооны бус шинжээчийн баг томилон ажиллуулах бөгөөд баримт бичигт тавигдах шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.5.1.үүсгэн байгуулагч нь энэ хуулийн 19.3-т заасан баримт бичгийг өргөдлийн хамт энэ хуулийн 19.2-т заасан байгууллагад ирүүлэх
/Энэ заалтыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.12.Энэ хуулийн 19.11-т заасан шинжээчийн баг өргөдлийг дараахь байдлаар хянан үзнэ:
19.12.1.хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан магадлах;
19.12.2.тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагын барилгын гүйцэтгэлд энэ хуулийн 19.10.4-т заасан холбогдох байгууллагын гаргасан шийдвэрийг судлах;
19.12.3.энэ хуулийн 19.10.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагааны төслийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж үнэлэх;
19.12.4.тусгай зөвшөөрөл олгох эсэх дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.13.Энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь үүсгэн байгуулагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.14.Тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд олгохгүй:
19.14.1.энэ хуулийн 19.10-т заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй;
19.14.2.энэ хуулийн 19.10-т заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;
19.14.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй;
19.14.4.энэ хуулийн 19.10.4-т заасан байгууллагын шийдвэр гараагүй;
19.14.5.тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага татан буугдсан;
19.14.6.хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь энэ хууль, бусад хууль тогтоомжийн дагуу цуцлагдсан болон энэ хуулийн 19.14.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй тухай шийдвэр гарсан, түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрөөгүй. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.15.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай шийдвэрийг ажлын хоёр өдрийн дотор хүсэлт гаргагчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.16.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.17.Тусгай зөвшөөрлийн хугацааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан нөхцөлийг хангасан тохиолдолд сунгана: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.17.1.тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт, шалгалт хийсэн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлт; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.17.2.тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын энэ хуулийн 19.25-д заасан хяналтын дүгнэлт."
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.18.Тусгай зөвшөөрлийг тухайн байгууллагад анх удаа олгож байгаа бол гурав, сунгаж байгаа бол таван жилийн хугацаагаар олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.19.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгах, татгалзах болон өргөдлийг магадлан шалгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5-д заасан хугацааг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 19.2-т заасан байгууллага хүчингүй болгоно: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.20.1.тусгай зөвшөөрлийг хугацаанд сунгуулаагүй; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.20.2.тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.20.3.эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.4.эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.5.мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.6.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.8.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.21.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдлыг арилгах талаар урьдчилан мэдэгдэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан хугацаагаар түр түдгэлзүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.22.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр нь үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарим чиглэл, төрөлд хамаарах бол тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хэсэгчлэн хүчингүй болгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.23.Энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдал бүрэн арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээн олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.24.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 19.2-т заасан эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага болон татварын албанд шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор мэдэгдэж, уг шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.25.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл олгосон эрүүл мэндийн байгууллагад Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаас гадна дараахь чиглэлээр хяналт тавина: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.25.1.үйл ажиллагааны стандарт, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахад чиглэсэн энэ хуулийн 19.10.3-т заасан төслийн хэрэгжилтийг хянах, үнэлэх;
19.25.2.тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болон иргэний гомдол, саналын дагуу хяналт тавих.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.26.Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагын талаархи мэдээллийн лавлагаа болох бөгөөд эрүүл мэндийн байгууллага бүр тусгай зөвшөөрлийн дугаартай байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.27.Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэдээллийн сан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасан мэдээллийг агуулах бөгөөд жилд хоёроос доошгүй удаа шинэчилнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.28.Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн бүртгэлийн санг хөтлөх, мэдээллийг шинэчлэх, ашиглах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.29.Хэрэгцээний үнэлгээ хийх, мэргэжлийн үйл ажиллагааны төслийг үнэлэх болон хэрэгцээний тодорхойлолт гаргах, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам, орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хэрэгцээний тодорхойлолт болон тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/