20 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг
20.1.Эрүүл мэндийн байгууллага дараах эрх эдэлнэ:
20.1.1.хүн амын эрүүл мэндтэй холбогдсон асуудлыг мэргэжлийн дээд шатны байгууллага буюу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
20.1.2.аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл, хувь хүнд мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга өгөх;
20.1.3.мэргэжлийн онцлог асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэнд шаардлага тавих;
20.1.4.байгууллагын зорилго, эрх, үүрэгт харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс татгалзах;
20.1.5.иргэн болон байгууллагын буруутай үйлдлээс болсон осол гэмтэл, хордлого зэргээс үүдэн эрүүл мэндийн байгууллагаас гарсан гэнэтийн зардлыг Иргэний хуульд нийцүүлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
20.1.6.халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх;
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
20.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.
/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.Эрүүл мэндийн байгууллага дараах үүрэг хүлээнэ:
20.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;
20.2.2.барилга байгууламж, эмнэлгийн хэрэгсэл болон холбогдох бусад техник хэрэгсэл, эрүүл мэндийн программ хангамж нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.3.үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах;
20.2.4.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг нийтэд сурталчлах;
20.2.5.хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын дунд эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх талаар бусад байгууллагатай хамтран ажиллах;
20.2.6.үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах;
20.2.7.эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.9.хууль тогтоомжид заасан бусад үүрэг. /Энэ заалтын дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./