42 дугаар зүйл. Эрүүл мэндийн хяналт /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Эрүүл мэндийн хяналт /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.1.Эрүүл мэндийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, шалгах, дүгнэх, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд энэ хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт хариуцсан алба хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий албаны дарга, ажилтанд улсын байцаагчийн эрх олгож болно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих албаны дүрмийг эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн чанарын хяналтын орон тооны бус зөвлөл ажиллуулж болох бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.